2007-08-10

"Matay" Амины орон сууц


Сүүлийн 1 сар хэд хэдэн төслүүд дээр хамтрагч Afşin-ы хамт толгой гашилгалаа. Ихэнхдээ урьдчилсан төслүүд байлаа. Хэмжээний хувьд ч янз янз, зарим нь 30000м.кв орон сууц, офис, христийн сүм, супермаркет г.м цогцолбор хэлбэрийн байхад зарим нь зүгээр л нэг орон сууцны үүдний интерьер шийдэл байх жишээтэй. 3 хоногийн өмнө авсан нэг төслийн талаар товчхон танилцуулъя.
Туркийн Измит хэмээх хотоос нэг захиалагч аминий 2 давхар орон сууц бариулах хүсэлт тавилаа. Захиалагч маань жилийн өмнө нас барсан хүүгийнхээ шарилийн ойролцоо газар аван байшин бариулж тэндээ амьдрах хүсэлтэй байгаагаа хэлэв. Тухайн газар нь далайн дэргэд бөгөөд бүх өрөөнүүд нь далайг болон хүүгийнх нь шарилийг харж байхаар нь зохион байгуулагдсан байхаар хүссэн юм. Эхлээд нэлээд модерн хэлбэрийн төсөл боловсруулж танилцуулав. Харин үйлчлүүлэгч маань тийм ч модерн үзэлтэй хүн биш бололтой таалсангүй. Хүсэлтийнх нь дагуу доорх хэв маягийн төслийг боловсруулж танилцуулахаар бэлдлээ. Энэ удаад таалах эсэхийг хариу ирсэний дараа бичье.

6 comments:

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Чамайг ирэхээр чинь нэг байшин зуруулж авах юм байна шүү, Хаммер Н3(Бүрэн тоногтой 35000) миа гэнээ, Н2 (65000 хавьд байсан байхаа)авах мөнгөгүй хүний унаа гэхээр нь авахаа болилоо :) Харин нэг дажгүй байшинтай болж авья хө

БЭ said...

ene tusliinhee plan iig n haruulaach ho, gadnaasaa bol shuumjilj medegdehgui l baina daa, hehe lag hun blov.

Б.Єсєннэмэх said...

tani blog ih goy yum ihenhiig ni l unshlaa..! ordog blog negeer nemegdev mongold barilga injenereer surdag baisan ldaaa teed gadaad orond garch yum uzmeer bas surmaar sanagdaad jiliin chuluu avaad vietnamd hureed irsen uuneesee tsaash uur olon ornoor yvna l gej bodoj baigaa bas butsaj mongoldoo ochvol barilga injenereree surnaaa! neeeh goy sanagdaad yvchlaa.., :D

БЭ said...

uuuskuu barilgiin injener architecture 2 hoorondoo yalgaatai shuu dee.

Б.Єсєннэмэх said...

>>> хэхэ тиймээ! Тэлмээн ах нь мэдэлгүй яахав..,

Pearle Deppsu said...

Та их гоё мэргэжилтэй хүн юм аа.