2007-08-23

"Үзэсгэлэн худалдаа, спортын цогцолбор"



Өчигдөр эрх чөлөөг сайн эдэллээ. Хэд хоног ажлын хажуугаар нэг уралдаант төсөлд бэлдээд мажийх шахав. Өчигдөр дуусаж өөртөө нэг хоногийн амралт өглөө. Төслийн хувьд хэд хоног суугаад бүрэн дуусгаж амжсангүй дутуу дулимаг зүйл хураалгалаа. Төслийн талаар товчхон мэдээлэл өгье. Туркийн худалдааны байгуулагын Эскишехир хотын салбараас нь зарласан уг төслийн уралдаан нь ерөнхийдөө үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан, спорт цогцолбор хэлбэрээр ашиглагдахаар зохион байгуулагдсан. Нийт газрын талбайн хэмжээ 65 000 м.кв. Барилгын талбай 29 833 м.кв. болсон бөгөөд хэрэглэх ёстой талбайн хэмжээндээ ерөнхийдөө дөхөж очсон. Структур хямд байхаар бодож төмөр бетон каркасан системээр бодож харин үзэсгэлэн худалдааны байр нь ган байхаар тооцов. Дашрамд хэлэхэд инженерийн даацийн тооцоо нь 3000 хуудас А4 болсон байсан. Тэгээд хэт нарийвчилсан тооцоо хийсэн тул барилгын инженэрээ дэмий цаг үрлээ гэж зэмлээд ахин бүдүүвчилсэн тооцоо хийж явуулсан.:) Цогцолбор нийт 4 хэсгээс бүрдэх бөгөөд удирдах байр, үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан, спортын танхимууд ба задгай талбайнууд. Тухайн обьектуудаа аль болох баялаг орчингоор хооронд нь холбож хүмүүсийн урсгалыг тасалдуулахгүй байхаар тооцох хэрэгтэй байлаа. Хамгийн хүндрэлтэй асуудал нь автомашины зогсоол байсан бөгөөд нийт 350 автомашин багтаах даалгавартай байсан ба бид 316 багтаасан санагдаж байна. Маш товчхоноор нэг иймэрхүү төсөл дээр 7 хоног толгой гашилгалаа. Одоохондоо ганц хоёр зураг л тавихаар шийдэв.

No comments: