2007-07-17

Гүйдэг хүн


Ойрд их ажилтай байнаа, сунаж унатлаа гүйж байна тэгээд энэ блог гэдэг зүйлийг нь мартчихаад байх юм. Сургууль дуусаад ажил амьдралын зам мөрийг хөөхийн тулд зарим нэг бэлтгэл ажилууд, бэрхшээлүүд гээд давж туулах хэрэгтэй саад тотгорууд их байна. Өөрөөр хэлбэл боловсруулж байгаа  төлөвлөгөөнүүдээ биелүүлэхийн тулд чамгү й хөлс урсгаж байна... Одоо 
тэгээд юу бичих үү? Аан тийм тэгээд гүйгээд л байна.

2007-07-02

Ресторан


Ойрд ердөө шинэ ажил хийсэнгүй, ер нь ойрд юу ч хийсэнгүй. 5 сарын өмнө хийсэн нэг ажилаа энд тавимаар санагдлаа. 3ds max гэдэг програмыг бараг мартаж байх шиг байнаа. HAF гэдэг архитектурын оффист ажиллаж байхад нэлээд ноцолдож байж зохиосон нэг төсөл байсан юм, харамсалтай нь мөнгөнөөс болоод баригдаагүй. Энэ зураг ресторан хэсгийнх нь рэндэр зураг. Консепт нь уртаашаа байрласан гал тогоо нь хооллож буй хүмүүсийн нүдэнд ил байх ба захиалсан хоолыг үйлчлүүлэгчийн нүдэн дээр нь бэлтгэж байхаар захиалагчийн хүссэний дагуу гүйцэтгэхийг оролдсон болно... Дизайны хувьд сайн биш ч рэндэрийн хувьд боломжийн гэж хувидаа үнэлдэг юм.