2008-11-06

Орон сууцны барилга

Саяхан архиваа ухаж суутал ноднин Наран Трейдэд санал болгож байсан орон сууцны барилгын эскиз зургууд маань гарч ирэв. Нилээд олон хувилбараар шийдэж нилээд цаг гаргаж суусан ажил байсан юм. Харамсалтай нь захиалагч маань сураггүй боловоо хөөрхий. Орон сууцны барилгын архитектур шийдлийг уг нь үүнээс илүү сонирхолтойгоор шийдэх боломжтой боловч өнөөдрийн шуурга мэт яаруу зах зээлд нэг иймэрхүү л хэлбэрийн хайрцагнууд зурагдаж баригдаж байна даа. Цаашдаа аль болох шийдэл сайтай, өвөрмөц хайрцагнууд төлөвлөхийг хичээж ажиллах болноо.