2007-12-08
2007-09-22
Яаруу ажил
2007-09-08
5-1
2007-08-31
M-CH
Хүнд амьдрахын тулд хэдий хэр хэмжээний орон зай хэрэгтэй вэ? “Micro compact home” 1-2 хүн амьдрахад тохиромжтойгоор зохион бүтээгдсэн энэхүү жижиг гэр нь энэхүү асуултанд нэг төрлийн хариу өгөхийг оролдсон байна. 2,6 метр хэмжээтэй энэ гэр нь өдөр тутмын амьжиргаанд тохиромжтой, тохилог бөгөөд авсаархан.
Тус бүтээгдэхүүн анх Münih хотноо 2005 онд олонд танилцуулагдсан байна. Германы харилцаа холбооны нэгэн компанийн зүгээс санүүжүүлсэн туршилтын үр дүнд зохион бүтээгдсэн уг гэр нь хотод богино хугацаагаар амралт болон аялал жуулчлалаар ирсэн хүмүүст зориулжээ.
M-CH гэр нь Siemens болон бусад нэртэй компаниудын бутээгдэхүүнүүдээр тохижуулагдсан ба японы уламжлалт tea house-ийн өндөр технологтой хоршуулсан хэлбэрийг буй болгосон мэт.
M-CH гэрийн архитектор нь Richard Horden болон Мünih-ийн Техникийн Их Сургуулийн оюутнууд юм. Уг гэр нь онгоцны кабинаас сэдэвлэгдэн зохиогдсон гэх бөгөөд дотроо 2 ор, эвхэгддэг ширээ, гал тогоо, шүршүүр, ОО, нөөцлөх өрөө, халаалтын ба агааржуулах төхөөрөмжүүдийг агуулна. Уг гэрийг зохион бүтээхдээ Richard Horden flat-screen зурагт, i-pod, notebook, шарах шүүгээ г.м. орчин үеийн технологийг ашигласан нь уг бүтээгдэхүүний давуу тал хэмээгээд 15 жилийн өмнө бол энэ бүтээгдэхүүн нь хэний ч анхаарлыг татахааргүй байх байсан хэмээжээ. Австри улсад үйлдвэрлэгдэх уг гэрийг угсрахын тулд хэдхэн минут зарцуулагддаг гэнэ. Richard Horden-ий удаах алхам нь нар, салхи ба геотермал энергийг хэрэглэх чадвартай кубыг бүтээх гэнэ.
www.microcompacthome.com2007-08-24
2007-08-23
"Үзэсгэлэн худалдаа, спортын цогцолбор"
Өчигдөр эрх чөлөөг сайн эдэллээ. Хэд хоног ажлын хажуугаар нэг уралдаант төсөлд бэлдээд мажийх шахав. Өчигдөр дуусаж өөртөө нэг хоногийн амралт өглөө. Төслийн хувьд хэд хоног суугаад бүрэн дуусгаж амжсангүй дутуу дулимаг зүйл хураалгалаа. Төслийн талаар товчхон мэдээлэл өгье. Туркийн худалдааны байгуулагын Эскишехир хотын салбараас нь зарласан уг төслийн уралдаан нь ерөнхийдөө үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан, спорт цогцолбор хэлбэрээр ашиглагдахаар зохион байгуулагдсан. Нийт газрын талбайн хэмжээ 65 000 м.кв. Барилгын талбай 29 833 м.кв. болсон бөгөөд хэрэглэх ёстой талбайн хэмжээндээ ерөнхийдөө дөхөж очсон. Структур хямд байхаар бодож төмөр бетон каркасан системээр бодож харин үзэсгэлэн худалдааны байр нь ган байхаар тооцов. Дашрамд хэлэхэд инженерийн даацийн тооцоо нь 3000 хуудас А4 болсон байсан. Тэгээд хэт нарийвчилсан тооцоо хийсэн тул барилгын инженэрээ дэмий цаг үрлээ гэж зэмлээд ахин бүдүүвчилсэн тооцоо хийж явуулсан.:) Цогцолбор нийт 4 хэсгээс бүрдэх бөгөөд удирдах байр, үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан, спортын танхимууд ба задгай талбайнууд. Тухайн обьектуудаа аль болох баялаг орчингоор хооронд нь холбож хүмүүсийн урсгалыг тасалдуулахгүй байхаар тооцох хэрэгтэй байлаа. Хамгийн хүндрэлтэй асуудал нь автомашины зогсоол байсан бөгөөд нийт 350 автомашин багтаах даалгавартай байсан ба бид 316 багтаасан санагдаж байна. Маш товчхоноор нэг иймэрхүү төсөл дээр 7 хоног толгой гашилгалаа. Одоохондоо ганц хоёр зураг л тавихаар шийдэв.
2007-08-10
"Matay" Амины орон сууц
Сүүлийн 1 сар хэд хэдэн төслүүд дээр хамтрагч Afşin-ы хамт толгой гашилгалаа. Ихэнхдээ урьдчилсан төслүүд байлаа. Хэмжээний хувьд ч янз янз, зарим нь 30000м.кв орон сууц, офис, христийн сүм, супермаркет г.м цогцолбор хэлбэрийн байхад зарим нь зүгээр л нэг орон сууцны үүдний интерьер шийдэл байх жишээтэй. 3 хоногийн өмнө авсан нэг төслийн талаар товчхон танилцуулъя.
Туркийн Измит хэмээх хотоос нэг захиалагч аминий 2 давхар орон сууц бариулах хүсэлт тавилаа. Захиалагч маань жилийн өмнө нас барсан хүүгийнхээ шарилийн ойролцоо газар аван байшин бариулж тэндээ амьдрах хүсэлтэй байгаагаа хэлэв. Тухайн газар нь далайн дэргэд бөгөөд бүх өрөөнүүд нь далайг болон хүүгийнх нь шарилийг харж байхаар нь зохион байгуулагдсан байхаар хүссэн юм. Эхлээд нэлээд модерн хэлбэрийн төсөл боловсруулж танилцуулав. Харин үйлчлүүлэгч маань тийм ч модерн үзэлтэй хүн биш бололтой таалсангүй. Хүсэлтийнх нь дагуу доорх хэв маягийн төслийг боловсруулж танилцуулахаар бэлдлээ. Энэ удаад таалах эсэхийг хариу ирсэний дараа бичье.
2007-07-17
Гүйдэг хүн
Ойрд их ажилтай байнаа, сунаж унатлаа гүйж байна тэгээд энэ блог гэдэг зүйлийг нь мартчихаад байх юм. Сургууль дуусаад ажил амьдралын зам мөрийг хөөхийн тулд зарим нэг бэлтгэл ажилууд, бэрхшээлүүд гээд давж туулах хэрэгтэй саад тотгорууд их байна. Өөрөөр хэлбэл боловсруулж байгаа төлөвлөгөөнүүдээ биелүүлэхийн тулд чамгү й хөлс урсгаж байна... Одоо
тэгээд юу бичих үү? Аан тийм тэгээд гүйгээд л байна.
2007-07-02
Ресторан
Ойрд ердөө шинэ ажил хийсэнгүй, ер нь ойрд юу ч хийсэнгүй. 5 сарын өмнө хийсэн нэг ажилаа энд тавимаар санагдлаа. 3ds max гэдэг програмыг бараг мартаж байх шиг байнаа. HAF гэдэг архитектурын оффист ажиллаж байхад нэлээд ноцолдож байж зохиосон нэг төсөл байсан юм, харамсалтай нь мөнгөнөөс болоод баригдаагүй. Энэ зураг ресторан хэсгийнх нь рэндэр зураг. Консепт нь уртаашаа байрласан гал тогоо нь хооллож буй хүмүүсийн нүдэнд ил байх ба захиалсан хоолыг үйлчлүүлэгчийн нүдэн дээр нь бэлтгэж байхаар захиалагчийн хүссэний дагуу гүйцэтгэхийг оролдсон болно... Дизайны хувьд сайн биш ч рэндэрийн хувьд боломжийн гэж хувидаа үнэлдэг юм.
2007-06-28
2007-06-25
2007-06-24
Миний зурвас...(1)
2007-06-23
Сибирийг Аляскатай холбох хоолой
АНУ ба ОХУ хоёр орныг хоолойгоор холбох төсөл хэрэгжүүлж байна. Бэрингийн хоолойгоор дамжигдан тавигдах энэхүү хоолой нь нийт 65 тэрбум долларын өртөгөөр босох юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд 15 жил шаардагдана гэсэн тооцоо гаргажээ.
Том хэмжээний төслүүд нь тухайн улсад өндөр нэр хүнд авчирдаг. Малайз, Тайван, Дубайн жишээнүүдээс харахад энэ нь ойлгомжтой байдаг. Эдгээр орнуудад сүүлийн 10 жилд баригдсан том хэмжээний барилгуудаараа дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Бэрингийн хоолойгоор дамжих дээрх хоолой нь ОХУ-ын Сибирийг АНУ-ын Аляскатай холбохоос гадна хүн төрөлхтөний барисан хамгийн том архитектурын бүтээлүүдийн нэг болно гэж тооцогдож байна. Нийт 106 км үргэлжлэх хоолой далайн доор 80 м гүнд үргэлжилэх ба хурдан галт тэрэгний замаас гадна байгалийн хий, шатахуун мөн цахилгаан дамжуулах хоолой тавигдана. Уг төслөөс олох ашиг нь мөн хамгийн багадаа 15 жилд нөхөгдөнө гэж тооцсон байна.
Агаарын температур -70 градус хүрэх энэ газар ийм хоолой тавих ямар шаардлага байна вэ? Энэ асуултанд албаны хүмүүс ОХУ ба АНУ-ын хооронд дамжих бараа болон түүхий эдийн урсгалыг илүү түргэн бас хямд болгохыг зорьж байгаагаар тайлбарлаж байна. ОХУ-ын байгалийн баялагийн бараг тэн хагас нь энэ нутагт байдгийг тооцож үзвэл энд ирэх тээврийг нь хангаснаар илүү үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно гэнэ.
Portfolio
Хичээл сургууль дууслаа, портфольё хийх хэрэгтэй байна. Өмнө хийсэн бүх ажилуудаа цэгцэлж нэг форматанд оруулах хэрэгтэй. Дутууг нь нөхөж дундыг нь дүүргэнэ, дараа нь
хэвлүүлнэ. Цаг, мөнгө хоёр ч талийж өгөхнээ.
Ядаж байхад хоёр хоногийн өмнө хонхны
баяр гээд тамтаггүй их зардал гаргачихаж.
За ямар ч байсан
1-2 долоо хоног компьютерийн араас босохгүй нь.
Bloomframe
Цахилгаан соронзон байшингууд
Geotectura Архитектурын офис, дизайнер ба судлаачдын хамтарсан үйл ажиллагааны үр дүнд архитектурын ертөнцөд олон шинэ санаа боловсруулж байна. Фантастик киног санагдуулам цахилгаан соронзон байшингууд нь энэхүү туршилтын үр дүн юм. Байшингуудад байрлагдах цахилгаан соронзон орон үүсгэгч нь бие биенийгээ агаар дээр тогтоход нь тус болдог юм байна.
2007-06-22
How We Built Britain
RIBA ба BBC Английн архитектурын 10 000 жилийн түүхэн замналыг харуулсан “How We Built Britain” нэртэй онлайн үзэсгэлэнг гаргасан байна. Үе үеэр нь мөн байршилаар нь хайж үзэж болохоор хийгджээ.
Үзэсгэлэнг http://hwbb.architecture.com/HowWeBuiltBritain/Home.aspx хаягаар зочилж үзэж болно.
Номны тавиур
Өнөөдөр нэг номны тавиур зохиолоо. Өндрөөрөө 180 см өргөн нь 60 см. Мод болон төмөр ашиглалаа. Угсрах боломжтой, 3-4 хувилбараар зурж үзэв. Өнгөний хувьд цагаан өнгийг модны өнгөтэй хослуулж үзэв. Ерөнхийдөө энгийн боловч тодорхой ритм үүсгэж чадаж байна. Интерьерд, дээрээ номнуудтайгаар нэг зурж үзэх хэрэгтэй юм байна. Дараа л бодъё.
2007-06-21
UltraCube
Frank Gehry, Heller-тэй хамтран ажиллах болсноо шинэ судалгаа эрэлхийллийн эхлэл болно гэж мэдэгдсэн. Үүний нэг баталгаа нь Милано дизайны долоо хоногийн үеэр олонд танилцуулсан UltraCube бүтээгдэхүүн юм. Цоо шинэ материал болон технологиор бүтээгдсэн UltraCube гадны нөлөөнд тэсвэртэй гадаргаараа гадна болон дотор орон зайд хэрэглэхэд зориулагсан байна. Heller фирм энэхүү бүтээгдэхүүнээ хар, цагаан болон саарал өнгөтэйгээр үйлдвэрлэж байгаа аж.