2007-06-23
Сибирийг Аляскатай холбох хоолой
АНУ ба ОХУ хоёр орныг хоолойгоор холбох төсөл хэрэгжүүлж байна. Бэрингийн хоолойгоор дамжигдан тавигдах энэхүү хоолой нь нийт 65 тэрбум долларын өртөгөөр босох юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд 15 жил шаардагдана гэсэн тооцоо гаргажээ.
Том хэмжээний төслүүд нь тухайн улсад өндөр нэр хүнд авчирдаг. Малайз, Тайван, Дубайн жишээнүүдээс харахад энэ нь ойлгомжтой байдаг. Эдгээр орнуудад сүүлийн 10 жилд баригдсан том хэмжээний барилгуудаараа дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Бэрингийн хоолойгоор дамжих дээрх хоолой нь ОХУ-ын Сибирийг АНУ-ын Аляскатай холбохоос гадна хүн төрөлхтөний барисан хамгийн том архитектурын бүтээлүүдийн нэг болно гэж тооцогдож байна. Нийт 106 км үргэлжлэх хоолой далайн доор 80 м гүнд үргэлжилэх ба хурдан галт тэрэгний замаас гадна байгалийн хий, шатахуун мөн цахилгаан дамжуулах хоолой тавигдана. Уг төслөөс олох ашиг нь мөн хамгийн багадаа 15 жилд нөхөгдөнө гэж тооцсон байна.
Агаарын температур -70 градус хүрэх энэ газар ийм хоолой тавих ямар шаардлага байна вэ? Энэ асуултанд албаны хүмүүс ОХУ ба АНУ-ын хооронд дамжих бараа болон түүхий эдийн урсгалыг илүү түргэн бас хямд болгохыг зорьж байгаагаар тайлбарлаж байна. ОХУ-ын байгалийн баялагийн бараг тэн хагас нь энэ нутагт байдгийг тооцож үзвэл энд ирэх тээврийг нь хангаснаар илүү үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment