2007-06-28

Миний зурвас...(3)


Натур. Техник: маркер

2007-06-25

Миний зурвас...(2)


Алиалагч. Техник: усан будаг, харандаа

2007-06-24

Миний зурвас...(1)


2002 онд хэлний бэлтгэлд байхад хичээл дээр их уйддаг байж билээ. Тэгээд багшаасаа нууж хичээл дээр зураг зурж өнгөрүүлдэг байлаа. Одоо энэ зурагнуудаасаа энд хэвлэхээр шийдлээ.
Эхний зураг Алберт Эйнштэйний хөрөг. Техник: харандаа

2007-06-23

Сибирийг Аляскатай холбох хоолой


АНУ ба ОХУ хоёр орныг хоолойгоор холбох төсөл хэрэгжүүлж байна. Бэрингийн хоолойгоор дамжигдан тавигдах энэхүү хоолой нь нийт 65 тэрбум долларын өртөгөөр босох юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд 15 жил шаардагдана гэсэн тооцоо гаргажээ.

Том хэмжээний төслүүд нь тухайн улсад өндөр нэр хүнд авчирдаг. Малайз, Тайван, Дубайн жишээнүүдээс харахад энэ нь ойлгомжтой байдаг. Эдгээр орнуудад сүүлийн 10 жилд баригдсан том хэмжээний барилгуудаараа дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Бэрингийн хоолойгоор дамжих дээрх хоолой нь ОХУ-ын Сибирийг АНУ-ын Аляскатай холбохоос гадна хүн төрөлхтөний барисан хамгийн том архитектурын бүтээлүүдийн нэг болно гэж тооцогдож байна. Нийт 106 км үргэлжлэх хоолой далайн доор 80 м гүнд үргэлжилэх ба хурдан галт тэрэгний замаас гадна байгалийн хий, шатахуун мөн цахилгаан дамжуулах хоолой тавигдана. Уг төслөөс олох ашиг нь мөн хамгийн багадаа 15 жилд нөхөгдөнө гэж тооцсон байна.

Агаарын температур -70 градус хүрэх энэ газар ийм хоолой тавих ямар шаардлага байна вэ? Энэ асуултанд албаны хүмүүс ОХУ ба АНУ-ын хооронд дамжих бараа болон түүхий эдийн урсгалыг илүү түргэн бас хямд болгохыг зорьж байгаагаар тайлбарлаж байна. ОХУ-ын байгалийн баялагийн бараг тэн хагас нь энэ нутагт байдгийг тооцож үзвэл энд ирэх тээврийг нь хангаснаар илүү үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно гэнэ.

Portfolio


Хичээл сургууль дууслаа, портфольё хийх хэрэгтэй байна. Өмнө хийсэн бүх ажилуудаа цэгцэлж нэг форматанд оруулах хэрэгтэй. Дутууг нь нөхөж дундыг нь дүүргэнэ, дараа нь
хэвлүүлнэ. Цаг, мөнгө хоёр ч талийж өгөхнээ. 
Ядаж байхад хоёр хоногийн өмнө хонхны 
баяр гээд тамтаггүй их зардал гаргачихаж. 
За ямар ч байсан 
1-2 долоо хоног компьютерийн араас босохгүй нь. 



 

Bloomframe


Голландын фирм Hofman Dujardin Architecten хагас балкон хагас цонх гэж нэрлэж болохоор бүтээгдэхүүн зохион бүтээжээ. Энгийн үйлдлээр цонхыг балкон болгон хэрэглэх боломжтой.

Цахилгаан соронзон байшингууд


Geotectura Архитектурын офис, дизайнер ба судлаачдын хамтарсан үйл ажиллагааны үр дүнд архитектурын ертөнцөд олон шинэ санаа боловсруулж байна. Фантастик киног санагдуулам цахилгаан соронзон байшингууд нь энэхүү туршилтын үр дүн юм. Байшингуудад байрлагдах цахилгаан соронзон орон үүсгэгч нь бие биенийгээ агаар дээр тогтоход нь тус болдог юм байна.