2009-03-13

Гачууртын амины орон сууц



Гачууртын амины орон сууцны барилга нь баригдаад эхэлжээ. Энд явцын зургийг нь орууллаа. Барилгын баг нь ч нэлээд сайн баг санагдлаа, боломжийн цэвэрхэн барьсан байна. Одоо өнгөлгөөний материалуудаа сонгоод цэвэрхэн өнгөлчихвөл подхийсэн байшин босохнээ.

6 comments:

Unknown said...

Сайн байна уу. Иймэрхүү байшин хэдэн төгрөгөөр босох бол. блогтоо барилгын технологийн тухай, барилгын материалын тухай түлхүү оруулж өгнө үү.

Б.Золбоо said...

Энэ байшингийн өртгийг удахгүй дэлгэрэнгүй тавиж өгье. Таны хэлсэн саналыг хэрэгжүүлье, эхний ээлжинд монголд ашиглагдаж байгаа барилгын материал болон технологиудын заримаас нь бэлдэж тавъя.

Unknown said...

Маш их баярлалаа. Цаашид асуух, зөвлөх, ярилцах юм зөндөө байгаа. Хүлээж байгаа шүү.

Б.Золбоо said...

Дээрх барилгын нарийн төсөвийг оруулах боломжгүй байлаа. Харин ерөнхийдөө бол одоо энэ баригдчихсан байдлаараа нийт 40 сая төгрөгийн зардал гаргачихаад байгаа юм байна. Гадна дотно засал ороогүй байгаа юм байна. Тээврийн зардалд нэлээдгүй зардал гарсан гэж байсан. Тэгэхээр баримжаагаар бол 50-55 сая төгрөг зарлагдах төлөвтэй.
Үүнээс гадна SIP гэсэн технолог байдаг, боломжийн үнээр баригдах боломжтой юм байна лээ, үүний талаар судалъя гэвэл www.mychina.biz гэдэг веб сайтнаас мэдээлэл болон үнэ авах боломжтой юм байна лээ.

Unknown said...

Бас л үнэтэй болж байна шүү. Надад лав анхны загвар нь таалагдсан.
SIP -ийн тухай сайхан мэдээлэл байна. Би бас энийг сонирхоод байсан юм. манай орны хувьд дулаан хангамжийн асуудлыг яаж шийдэх боломж байна? Миний хувьд хэдэн хувилбар байдаг юм. Хамгийн гол нь өнөөгийн (дэд бүтэц байхгүй) нөхцөлд засгийн газраас хамааралгүй энэ асуудлыг шийдэж чадвал монголчуудад их л хэрэгтэй юм сан.

Б.Золбоо said...

Харин халаалт чинь л манайд том асуудал байгаа юм байгаамдаа. Тэр тал дээр боломжийн шийдэл хайж л байна. Олохоороо бичнэ дээ, харин олохнуу яахнуу.