2008-06-21
Офисын интерьер
Ажлын хажуугаар хааяа нэг халтуурны ажил хийх ч зүгээр шүү. Гэхдээ ихэнх тохиолдолд цаг хугацаанд баригдаад чанарын хувьд сайн зүйл гардаггүй л дээ. Энд ийм нэгэн ажил болох албан тасалгааны интерьерийг орууллаа. Гурав хоногийн өмнө хийсэн зураг, бас л хугацаандаа баригдаад олигтой болоогүй юм. Байшин маань хуучин бөгөөд энэ чанарыг нь интерьердээ хадгалах нь оновчтой шийдэл болно гэж үзлээ. Суурь өнгийг цагаанаар хийж бүх агааржуулалтын хоолой, цахилгааны утаснуудыг ил байлгаж декорт ашиглаад тод өнгийн тавилгуудтай хослуулан хэрэглэснээр оновчтой контраст үүсгэхийг зорилоо.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Nice work :)
Post a Comment