2008-05-19
Тайлагнал
Блогоо бичилгүй зөндөө уджээ, одоо ч хүмүүс энэ хаягийг мартсан биз. Гэхдээ яахав бичнээ. Юуны өмнө бяцхан тайлангаа тавъя. Монголд ирлээ, ирээд нэгэн үл хөдлөх хөрөнгийн компанид ажилд орлоо, ажил ч хэзээний адил их байх нь ойлгомжтой. За тэгээд монголынхоо нөхцөлд тохирсон барилгын зураг зурж сурах гэж нэлээдгүй хугацаа зарцуулах хэрэг гарч байна. Мөн нэг ч мэргэжил нэгтнээ танихгүй байдаг. Ер нь 0 цэгээс бүх зүйл эхэлж байгаа мэт их л сонин байлаа. Хүмүүс архитектор чинь ер нь яг юу хийдэг хүн бэ гэж асуух нь ч бий. 1-2 хоногт байшин зураад өг гэсэн хүн ч тааралдана. Зарим нь орой гэхэд ирээд авчих у ч гэж асууна, хөгжилтэй зүйл их болноо. Барилгын зургийг чинь барилгын инженер нь зураад архитектор хүн харин зүгээр л сайхан буддаг гэсэн ойлголт нийтлэг юм шиг. Гэтэл хамаг ачааг архитектор үүрдэг гэхээр ойлгохгүй ээ. За тэгээд нэг байшин зурваа, араас нь бөөн асуудал мандана даа. Материал сонгоно нөгөөх нь монголд байхгүй ээ, гаднаас нэг бол оруулж ирэх шаардлагатай, тэр нь мэдээж хямд болохгүй, мөн газар олголт нь хачин замбараагүй тул бөөн асуудал гээд толгойны өвчний төрлүүд олон янз болж ирлээ. Хүн чинь яахав орчинтойгоо дасан зохицдог амьтан учир энэ бүхэнд аажим аажмаар дасаж эхэлсэн шүү. Мэдээж дан саар зүйл байхгүй нь мэдээж сайн зүйлс ч бас байнаа. Сайнтай муутай урагшаа алхаад байна даа Золбоо хүү минь!
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Fighthing^^
Эх ороноо Нью Иорк шиг болгоорой^^
Emh zambraagui bolchihson ene hotiin barilga baiguulamjiig neg saihan tsegtsleerei ho
Mongoldoo ajillah bolsond bayar hurgie AMJILT AMJILT
Wuhaha, өдөртөө зураад сууж байвал алваа!
Манайд баригдсан олон барилга ийм хугацаанд төлөвлөгдсөн юм шиг байдгийн учир нь захиалагч талдаа байдаг юм бий :D
Post a Comment