2009-11-02

Их сургуулийн цогцолбор

Нэгэн их сургуулийн цогцолборын эскизийг тавилаа. Ноднин жил хийж байсан, бас л цааш үргэлжлэн зурагдаагүй эскизний шатан дээрээ үлдсэн төсөл. Хямрал дуусахаар байдал сайжрах байхөө.

2009-10-26

House 13

Удаан алга боллоо, гэхдээ энэ хооронд нэлээд олон ажил хийлээ, ажлуудаасаа энд тавихын тулд зөвшөөрөл авах хэрэгтэй гэж бодсоны үүднээс зарим томоохон ажлуудыг дараа тавихаар шийдлээ. Доорхи орон сууц нь 13-р хороололд төлөвлөгдөж байсан.

2009-04-18

Дэлхийн шилдэг 100 архитектурын компани

"World Architecture Top 100" 16 жилийн турш дэлхийн архитектурын шилдэг компанийг тодорхойлж ирсэн. Өмнөх жилүүдийн хувьд компаниудыг нийт ажилчидынх нь тоогоор тодорхойлдог байсан бол энэ жил ажилладаг архитекторуудынх нь тоогоор тодорхойлсон байна.


2009-03-13

Гачууртын амины орон сууц



Гачууртын амины орон сууцны барилга нь баригдаад эхэлжээ. Энд явцын зургийг нь орууллаа. Барилгын баг нь ч нэлээд сайн баг санагдлаа, боломжийн цэвэрхэн барьсан байна. Одоо өнгөлгөөний материалуудаа сонгоод цэвэрхэн өнгөлчихвөл подхийсэн байшин босохнээ.

2009-02-06

Азербайжаны Зира арлын эко-хотхон


Цогцолбор нь Азербайжаны 7 толгодоос сэдэвлэн 7 үндсэн барилгын корпусаас бүтсэн олон нийтийн барилгууд, үйлчилгээний төвүүд, орон сууцууд, ногоон бүсүүд, далайн эргийн зурвас, гольфийн талбай мөн 300 амины орон сууцнуудаас бүрдэх юм байна. Толгодууд мэт харагдах барилгууд нь арлын үндсэн силуэттэй нэгэн цогц болон нэгдэх юм.



Өнөөдөр Masdar, Rioja, Dongtan г.м төстэй олон төслүүд боловсруулагдаж, зарим нь баригдаад эхэлсэн байгаа билээ. Бүгд карбон суурьтай бодисуудыг ашиглахгүй байхаар тооцоолж энергийн эх үүсвэрээ нар, салхи, уснаас гаргаж авах юм.



Барилгын гадаргуунууд дээр сурилуулах нарны энергийг цуглуулах төхөөрөмжүүд, ус халаах төхөөрөмжүүд, салхин сэнснүүд, ногоон бүсүүд гээд олон асуудлыг шийдсэн ч харин хогны асуудал нь хамгийн хүнд асуудлуудын нэг байгаа юм байна.






2009-01-06

Why do architects wear black?


Саяхан Спрингер хэвлэлийн газраас ийм нэртэй нэгэн ном хэвлүүлэн гаргасан байна. Номын зохиогч Cordula Rau 2001 онд нэгэн үйлдвэрийн эзэн өөрт нь энэхүү асуултыг тавьж байсныг ном болгон гаргаж илүү өргөн хүрээнд хариулт олохыг хичээжээ. Peter Eisenman, Francoise-Helene Jourda, Jaques Herzog, Rem Koolhaas зэрэг 100 архитектор ба дизайнеруудаас дээрх асуултыг асууж хариултыг авсан гэнэ. Сонирхолтой л юм.