Архитектур өөрөө орон зайг бүтээгч урлаг юм. Энэхүү видеон дээр элемент ба орон зай хоёрын холбоосыг маш энгийн бөгөөд тодорхой харуулжээ. Орон зай нь элементүүдийн олонлог ба хүрээлэн байгаа орчин маань энэхүү хуулинд захирагдана.
2008-05-30
2008-05-28
Archigram
1960 онд Лондон хотноо Peter Cook, Warren Chalk, Ron Herron, Dennis Crompton, Michael Webb, David Greene нарын залуу архитекторууд Archigram хэмээх бүлэг байгуулан нэгэн сэтгүүл гаргаж эхэлсэнээр модерн архитектурын түүхэнд нэгэн чухал байр суурь эзэлдэг. Тухайн сэтгүүлийн нэр Archigram Story бөгөөд хурдацтайгаар хөгжиж буй технологийн дэвшлийн ирээдүйг таамагласан футуристик архитектурын бүтээлүүдээ нийтлэн хэвлэдэг байлаа. Хүрээлэн буй орчин, түүний тасралтгүй хувирах шинж чанар нь ирээдүйн машины эрин үед ямар байж болох талаарх туршилтуудыг өөрсдийн хийсэн бүтээлүүдээсээ олж харахыг хичээж байв. Энэхүү сэтгүүл нь ердөө 9,5 дугаар гарсан боловч орчин үеийн архитектурын түүхийг бичилцэхэд чухал баримт болж өгсөн юм. Тэдний бүтээлүүдээс тоочвол Walking City, Plug-in-city, Instant City, Capsules, Blow-out Village г.м.
www.archigram.net
2008-05-20
13 давхар офисын барилга
2008-05-19
Тайлагнал
Блогоо бичилгүй зөндөө уджээ, одоо ч хүмүүс энэ хаягийг мартсан биз. Гэхдээ яахав бичнээ. Юуны өмнө бяцхан тайлангаа тавъя. Монголд ирлээ, ирээд нэгэн үл хөдлөх хөрөнгийн компанид ажилд орлоо, ажил ч хэзээний адил их байх нь ойлгомжтой. За тэгээд монголынхоо нөхцөлд тохирсон барилгын зураг зурж сурах гэж нэлээдгүй хугацаа зарцуулах хэрэг гарч байна. Мөн нэг ч мэргэжил нэгтнээ танихгүй байдаг. Ер нь 0 цэгээс бүх зүйл эхэлж байгаа мэт их л сонин байлаа. Хүмүүс архитектор чинь ер нь яг юу хийдэг хүн бэ гэж асуух нь ч бий. 1-2 хоногт байшин зураад өг гэсэн хүн ч тааралдана. Зарим нь орой гэхэд ирээд авчих у ч гэж асууна, хөгжилтэй зүйл их болноо. Барилгын зургийг чинь барилгын инженер нь зураад архитектор хүн харин зүгээр л сайхан буддаг гэсэн ойлголт нийтлэг юм шиг. Гэтэл хамаг ачааг архитектор үүрдэг гэхээр ойлгохгүй ээ. За тэгээд нэг байшин зурваа, араас нь бөөн асуудал мандана даа. Материал сонгоно нөгөөх нь монголд байхгүй ээ, гаднаас нэг бол оруулж ирэх шаардлагатай, тэр нь мэдээж хямд болохгүй, мөн газар олголт нь хачин замбараагүй тул бөөн асуудал гээд толгойны өвчний төрлүүд олон янз болж ирлээ. Хүн чинь яахав орчинтойгоо дасан зохицдог амьтан учир энэ бүхэнд аажим аажмаар дасаж эхэлсэн шүү. Мэдээж дан саар зүйл байхгүй нь мэдээж сайн зүйлс ч бас байнаа. Сайнтай муутай урагшаа алхаад байна даа Золбоо хүү минь!
Спагетти сандал
Subscribe to:
Posts (Atom)