2007-09-22
Яаруу ажил
Монгол явах сургаар ажил хийхээс ч дургүй хүрч байх чинь. Дээрээс нь хүний хийсэн зүйлийг засах шиг залхуутай ажил байдаггүй юм байна. Мөн хямд өртөгтэй зүйл хийнэ гэдэг чинь бас л хэцүү ажил юм. Нэг шөнө гэдэг бол уг нь хүний амьдралд маш багад тооцогдох хугацаа боловч хүлээсэн хүнд бол удаан хугацаа юм гээч, за за нойргүй хүний дэмийрэл гэж энэ байх, юу бичсэнээ өөрөө ч ойлгосонгүй. Өнөөдөр замд гарна, урьд шөнө унтаагүй, өнөөдөр бас л унтахгүй нь, за тэгээд дээр бичсэн зүйлүүдийг нийлүүлээд ойлгох чадалтай хүн байвал ойлгоод уншаарай.
2007-09-08
5-1
Нэг орон сууцны байранд таван төрлийн фасад зохиох хэрэг гарлаа. Сонголтыг мэдээж захиалагч хийнэ. Харин ямар шалгуураар сонгох нь тухайн үйлчлүүлэгчийн таалал мэдэх билээ. Мэдээж бидний хувьд ятгах энэ тэр байлгуй яахав, аль болох сайн болсон гэснийгээ ятгаж хийлгэх гэж оролдоно, гэхдээ захиалагч гол төлөв мөнгө гэсэн элемэнтийг чухалчилдаг тул бариулахад аль нь хямд байна түүнийг сонгох нь олонтаа. Эцсийн дүнд барилгын зардал түүний хармаанаас гарч байгаа юм хойно. За ямартай ч нэг ажлыг дуусгаж хүлээлгэж өглөө, хямд ч гэсэн боломжийн фасад гарсан гэж найдаж байна.
Subscribe to:
Posts (Atom)